Pikachu

Vaporwave ийн талаар...


 Vaporwave бол хөгжмийн урсгал, үзэл санаа, мөн шүтлэг, амьдарлыг харах өөр нэгэн цонх юм. Уг нь бол энэ нь цоо шинэ зүйл биш. Ийм үзэл санаа өмнө нь ч байсан. Гэхдээ тэр үзлийг илэрхийлэх нэр томьёо байдаггүй байсан юм.

Vaporwave яг хэзээ үүссэн гэдэг тогтсон огноо байдаггүй,википэдиа дээр бол 2010 оноос гэдэг. Гэхдээ үүнээс өмнө уран бүтээлчид уг урсгалыг туурвисаар ирсэн. Үүний хамгийн том төлөөлөгч бол Xavier гэх эмэгтэй. 
Xavier
Тэр бидний хамгийн сайн мэдэх Macintosh Plus,Vektroid,Virtual зэргийн ард байсан нууцлаг хүн ба Blank Banshee, Luxury Elite -ийн дуунуудыг продлож байсан юм. Энэ эмэгтэйн ачаар л Vaporwave олны хүртээл болсон гэж болно. Гэхдээ зөвхөн хөгжмийн урсгал талаасаа.
Vaporwave дотроо их олон салаа урсгалтай. Хамгийн түгээмэл нь Futurefunk, vaportrap, vhspop, retrowave. 2011 оны үед энэ хөгжмийг сонирхдог 1000 хүрэхгүй хүн л дэлхийд байсан. Харин нэгэн цомог энэ тоог 10,000,000 болгож чадсан юм. Энэ бол мэдээж Macintosh Plus-Floral Shoppe буюу бидний хамгийн сайн мэдэх  リサフランク420 / 現代のコンピュー дуу энэ цомогт багтдаг. 


Үүнээс гадна маш олон сайн уран бүтээлчид бий: Saint Pepsi,Yungbae,Macross 82-99, Maitro, Bl00dwave г.м
Миний хувьд бол энэ зүйлийг зөвхөн хөгжим биш өөр нэгэн амьдралын үзэл,фолософи талаас нь хөгжүүлж бүй хүн юм.

Vaporwave бол угтаа тэр чигээрээ 90-ээд оныг дурссан өнгө аяс. 90-ээд он бол үнэхээр дурсахгүй байхын аргагүй сайхан цаг үе. Зөвхөн 90-ээд оныхон ч биш,бүх цаг үеийнхэн 90-ээд онд амьдрах гэсэн хүсэл,тэр үеийг эргэн авч ирэхийг тэмүүлдэг ийм л үзэл юм. 


VHS эффект ба текст

90-ээд оны аниме. Түлхүү futurefunk чиглэлд голлодог. 

90-ээд оны машинууд. Ялангуяа nissan,toyota 

90-ээд оны зар сурталчилгаа,видео клипүүд

Glitch art

VHS кино,бичлэгүүд 

Windows 95,98 

Делфин

Кодэйн буюу Lean эсвэл Tsikuni гэж хэлэгддэг

Мөн 90's Simpson 

Vaporwave-д бас нэгэн чухал зүйлс бол нил ягаан өнгө болон, япон соёл,бичиг үсэг,дуу хөгжим,90ээд оны япон поп,анимэ,манганууд.
  

AESTHETIC буюу гоо үзэсгэлэнг илтгэсэн Давид

FIJI water

sax бол Futurefunk ийн бас нэгэн салшгүй хэсэг. 






Монголд ч мөн Vaporwave туурвигч хэд хэд байдгийн нэг бол Bodikhuu. Түүний welcome to Ulaanbaatar цомог бараг тэр чигтээ...







Vaporwave дуунууд нь 90-ээд оны дуунууд дээр суурилсан байдаг.






2016 оны Аравдугаар сар

3 comments: